Захиалгын хүргэлтийг зөвхөн Улаанбаатар хотод босоо тэнхлэг нь Зайсангаас 7-н буудал, хэвтээ тэнхлэг нь 5-н шараас Ботаникийн цэцэрлэг хүртэл байна. Хүргэлтийн бүсээс гадуур хийгдэх хүргэлтэнд нэмэлт үйлчилгээний хөлс нь төлнө. Үүнд: Баруун: СХД, Таван шарын автобусны эцсийн буудал Хойд: СБД, 7 буудал Зүүн: БЗД, Ботаникийн уулзвар Урд: ХУД, Зайсан, Яармаг, Нисэх гэсэн цэгүүдээр хязгаарлагдана.
see moreChemicalguys.mn цахим худалдааны систем нь хэрэглэгчийн хийсэн захиалгын төлбөр албан ёсны дансанд тодорхой заавар, хэлбэрийн дагуу бүрэн төлөлт хийгдсэн тохиолдолд захиалга албан ёсоор хийгдэж баталгаажсан гэж үзнэ.
Нэг. Ерөнхий нөхцөл 1. “PATRIOT 4x4 ACCESSIROZE”-ийн албан ёсны бүтээгдэхүүн Chemicalguys.mn цахим сайт нь Монгол улсад дах албан ёсны худалдааны вэбсайт бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг онлайн вэбсайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино. 2. Хэрэглэгч Chemicalguys.mn цахим худалдааны системийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсаны үндсэн дээр вэбсайтаар худалдаа хийх, үйлчилгээ авах эрхтэй болно. 3. Chemicalguys.mn вэбсайтад байгаa бараанууд бэлэн буюу шууд нийлүүлэх бараа бүтээгдэхүүн байна. Хоёр.Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд 1. “Цахим худалдааны систем” гэж Албан ёсны гэрээт борлуулагчийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг Хэрэглэгчдэд санал болгох, худалдан авалтыг цахимаар хийх үйлчилгээг үзүүлж буй албан цахим хуудас Chemicalguys.mn 2. “Албан ёсны гэрээт борлуулагч” гэж Бараа бүтээгдэхүүн борлуулах болон үйлчилгээ үзүүлэх албан ёсны эрхтэй хуулийн этгээд, хувь хүнийг 3. Хэрэглэгч нь “Chemicalguys.mn”-д нэвтэрсэн эсхүл бүртгүүлсэн үеэс эхлэн Үйлчилгээний нөхцлийг мөрдөх бөгөөд тухайн үеэс уг нөхцлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно. 4. Chemicalguys.mn вэбсайт нь зөвхөн насанд хүрэгчдэд үйлчлэх ба насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийн хамт үйлчилгээний нөхцөлийн дагуу худалдаа, үйлчилгээ авах боломжтой. Гурав. Хэрэглэгчийн анхаарах зүйлс 1. Цахим бараа бүтээгдэхүүн нь “Chemical Guys”-н өмч бөгөөд бараа бүтээгдэхүүний барааны тэмдэгүүд нь Брэндүүдийн өмч болно. Энэхүү вэбсайтын лого, нэр, бүтэц, загвар, контентыг хуулах, олшруулах, дуурайх, бусад хэлбээр ашиглах болон бусад этгээдийн зүгээс ашиг олох зорилгоор ашиглахыг хориглоно 2. “Chemical Guys” нь оюуны өмчийн эрх зөрчигдсөн тохиолдолд холбогдох этгээдэд Оюуны өмчийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. 3. Вэбсайтын ажиллагаа, түүний аюулгүй байдал, цахим худалдааны хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг бүрэн хариуцна. 4. Хэрэглэгч нь Chemicalguys.mn системд нэвтрэх цахим шуудан болон өөрийн нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн тохиолдолд учирсан аливаа хохирлыг Chemical Guys Mongolia хариуцахгүй болно. 5. Хэрэглэгч вэбсайтын талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй. 6. Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ. 7. Хэрэглэгч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийх боломжтой. 8. Хэрэглэгч худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ албаны болон гэрийн хаягаар хүргүүлэх боломжтой. Дөрөв. Захиалга хийх, захиалга баталгаажих, захиалга цуцлах хугацаа 1. Захиалга авах хугацаа: • Хэрэглэгч нь өөрийн и-мэйл хаяг болон фейсбүүк системээр дамжуулан Chemicalguys.mn-д бүртгүүлснээр худалдан авалт хийх эрх үүснэ. • Хэрэглэгч Chemicalguys.mn вэбсайтад байршуулсан зааврын дагуу худалдааны сайтад бэлэн худалдаалагдаж буй бараа бүтээгдэхүүнээс сонгон худалдан авалтын захиалгыг хийнэ. • Хэрэглэгч вэбсайтын цахим худалдааны системийг ашиглан 24 цагийн аль ч цагт хэдэн удаа ч захиалга хийж болно. 2. Захиалга баталгаажих, цуцлагдах хугацаа: • Хэрэглэгч нь захиалга хийснээс хойш 48 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга нь баталгаажина. • Захиалгын төлбөр 48 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдах болно. Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй тул хэрэглэгч захиалгаа дахин шинээр хийх боломжтой. • Захиалгын нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан хүлээн авснаар захиалга автоматаар баталгаажна. • Хэрэглэгч 48 цагийн дотор төлбөрийг гүйцэтгэж чадаагүй захиалга цуцлагдсан тохиолдолд байгууллага ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно. • Хэрэглэгч нь ажлын өдрүүдэд ажлын цагаар утсаар холбогдож мэдээлэл авах, тодруулах бүрэн боломжтой байна. 3. Захиалгын бүтээгдэхүүн хүргэгдэх хугацаа: • Вэбсайтын цахим худалдааны систем нь хэрэглэгчийн хийсэн захиалгын төлбөр албан ёсны дансанд тодорхой заавар, хэлбэрийн дагуу хийгдсэн тохиолдолд захиалга албан ёсоор хийгдэж баталгаажсан гэж үзнэ. • Хэрэглэгч захиалга хийх, төлбөр гүйцэтгэх, бараа хүлээж авах бүрд хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим шууданд болон бүртгүүлсэн гар утсанд мэдэгдэл илгээнэ. • Захиалгын төлбөр гүйцэтгэл, тээвэрлэлт, аюулгүй байдал зэргийг харгалзан төлбөр гүйцэтгэгдсэн өдрөөс хойш бэлэн бүтээгдэхүүнийг Улаанбаатар хот дотор хүргэх хугацаа 24-36 цаг байна. • Давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, хил, гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар бүтээгдэхүүн хүргэлт саатах бүрд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ. 4. Онцгой бараа: • Барааны төрөл, хэлбэр, тоо ширхэг, жин, овор хэмжээнээс хамааран захиалга болон хүргэлт хийх хугацаа өөр байх боломжтой. Хэрэв Хэрэглэгчийн хийсэн захиалгын бараа онцгой шинж чанартай байх тохиолдолд тухайн үед нь Хэрэглэгчид мэдэгдэх, тодруулах, захиалгыг дахин баталгаажуулж хүргэлтийн нөхцөлийг тодорхойлох болно. • Барааны төрөл, хэлбэр, тоо ширхэг, жин, овор хэмжээнээс хамааран захиалга болон хүргэлт хийх хугацаа өөр байх боломжтой. Хэрэв Хэрэглэгчийн хийсэн захиалгын бараа онцгой шинж чанартай байх тохиолдолд тухайн үед нь Хэрэглэгчид мэдэгдэх, тодруулах, захиалгыг дахин баталгаажуулж хүргэлтийн нөхцөлийг тодорхойлох болно. Дөрөв. Төлбөр төлөх, захиалга цуцлах 1. Хэрэглэгч захиалга хийж баталгаажуулсны дараа цахим хэлбэрээр захиалгын хуудасны мэдээлэл авна. цахим худалдааны систем нь захиалгыг баталгаажуулж байх хугацаанд захиалгын нийт дүн, төлбөр гүйцэтгэх хэлбэр, төлбөр хүлээн авагч байгууллагын нэр, дансны дугаар зэргийг Хэрэглэгчдэд ойлгомжтой хэлбэрээр хүргэх болно. 2. Хэрэглэгчийн зүгээс нэгэнт захиалгын төлбөр гүйцэтгэгдсэн бол тус захиалгыг болих, буцаах, цуцлах ямар нэгэн боломжгүй болно. 3. Хэрэглэгчийн захиалсан барааны гэмтэлтэй байсан тохиолдолд цахим худалдааны систем нь тус барааг солиулах эсвэл төлбөрийг буцаан олгох сонголтыг олгох болно. 4. Chemical Guys Mongoia цахим худалдааны системийн бараа захиалгын тээвэрлэлтийг мэргэжлийн байгууллага хариуцаж гүйцэтгэх тул захиалсан бараа гэмтэлтэй ирсэн тохиолдолд дээрх нөхцөлийн дагуу арга хэмжээ авна. 5. Хэрэглэгч захиалга хийхдээ тус системд байгаа барааны дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг сайтар судлах зайлшгүй шаардлагатай юм. Хэрэглэгч тус барааны талаар сайтар мэдээлэл аваагүйгээс болж захиалга хүргэгдэн ирсний дараа захиалгыг буцаах хүсэлтийг Chemical Guys Mongolia цахим худалдааны систем хүлээн авах, барааг буцаах боломжгүй юм. Тав. Хүргэлт 1. Захиалгын үнийн дүн 500.000 /таван зуун мянган/ төгрөг хүртэл Улаанбаатар хот дотор 8500 /найман мянга таван зуун/ төгрөгийн нэмэлт төлбөртэй, захиалгын үнийн дүн 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөс дээш тохиолдолд Улаанбаатар хот дотор үнэ төлбөргүй хүргэлт хийгдэнэ. 2. Хэрэв хэрэглэгч өөрийн захиалгыг хүргэлтгүй захиалсан бол Chemical Guys Mongolia-ийн 95101998, 85011998 утсаар холбогдон салбар дэлгүүрээс захиалгаа авах тухай мэдэгдэж бэлэн болсон барааг өөрийн биеэр очиж авна. 1. Хот доторх хүргэлт нь Улаанбаатар хотын дараах хязгааруудад хийгдэнэ. Үүнд: Баруун: СХД, Таван шарын автобусны эцсийн буудал Хойд: СБД, 7 буудал Зүүн: БЗД, (Ботаникийн уулзвар) Урд: ХУД, Зайсан, Яармаг, Нисэх гэсэн цэгүүдээр хязгаарлагдана. 6. Дээрх хязгаараас гадагш хүргэлт хийх тохиолдолд тухайн орон нутаг руу тээврийн болон шуудангийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын үнэ тарифын дагуу нэмэлт төлбөртэй хүргэлт хийнэ. Үйлчилгээний хөлсийг захиалагч хариуцна. 7. Хэрэглэгч хүргэлтийн хаяг, холбоо барих утасны дугаарыг маш тодорхой, үнэн зөв бөглөх үүрэгтэй ба буруу мэдээллээс болж үүдэн гарах зардал, алдагдлыг хэрэглэгч хариуцна. Хүргэлт хийгдэх цагаар утсаа нээлттэй байлгах шаардлагатай. 8. Хэрэглэгч барааг хүлээн авахдаа өөрийн бичиг баримтыг хүргэлтийн ажилтанд шалгуулж бараагаа шалгаж хүлээж авна. Зургаа. Бусад Энэхүү үйлчилгээний нөхцөлийн заалтууд нь өөрчлөгдөх боломжтой. Хэрэв Chemical Guys Mongolia цахим худалдааны системийн үйлчилгээний нөхцөл өөрчлөгдөх, шинэчлэгдэх тохиолдолд Chemicalguys.mn сайт дээр нийтэд мэдээлэх болно.
see more